ХҮҮ, БЭРИЙН асуудлаар огцрох бус БАГА ХУРЛААР Засгийн хувь заяаг ярих нь нэрд цэвэр гэж үзэв
55012 өдрийн өмнө
ОнцлохУЛС ТӨР

Татвар төлөгчдийн мөнгөөр бэрээ тансаглуулсан цаашлаад улс  орныг удирдахад ухаан нь дутаж байгаа шалтгаанаар МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг орлогоо нотлож, огцрохыг шаардсанаар өнөөдөр 7 дахь өдрөө олон нийт жагсаж байна. Жагсаал тайван замаар үргэлжилж, залуучууд шаардлагаа тавьж гадаа нь жагсаж байх үед Төрийн ордны үйл явдал, төрийн өндөрлөгүүдийн уулзалт өрнүүн байлаа. Энэ үеэр МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх  Засгийн газрын тэргүүнийг өрөөндөө дуудан  олон цаг уулзсан бөгөөд "Өөрөө өргөдлөө өг" хэмээн шахсан гэх.

   

Улмаар өчигдөр болсон УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдааны үеэр Ерөнхий сайд  бүлгийн гишүүдэд үүсээд буй нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, МАН-ын Бага хурал болон Удирдах зөвлөлийг зарлан хуралдуулахаар болсон. Бага хурал маргааш  15:00 цагт зарлан хуралдуулах тов гарсан ч Ерөнхийлөгчийн хувьд энэ үеэр Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэхийг дэмжээгүй гэнэ.

   

Харин Ерөнхий сайд намын бага хурлаар хамтарсан Засгийн газрын цаашдын хувь заяаны талаар хэлэлцэж, өөртэй нь холбоотой асуудлыг өөр тийш нь гуйвуулж тоглолт хийж болзошгүй.  Өөрөөр хэлбэл бэрийнхээ цүнх бөгжний асуудлаас болж  өргөдлөө өгснөөс Засгийн газрын асуудлыг намын бага хурал дээрээ ярьсан нь нэрд цэвэр гэж ойлгож байгаа бололтой.  Тэрбээр хүүгээсээ болж, Засгийн газрыг тэр чигт нь огцруулах хэмжээний асуудал үүсгэмээргүй байна гэсэн байр суурь илэрхийлжээ.  Тэгэхээр намынхаа Удирдах зөвлөл, Бага хурлаар хэлэлцэх асуудлыг намын даргын хувьд ямар байдлаар зангидаж оруулж ирэх нь анхаарал татаж байна.

 

Чухамдаа маргааш намын бага хурал мэдээж ширүүхэн болж, хамтарсан засгийн газрыг нам нь дэмжихгүй бол Л.Оюун-Эрдэнэ огцрох уу гэдэг нь өрнөлөө хүлээж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?


loading