УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Г.Занданшатар Монгол Улсын 34 дахь Ерөнхий сайдаар томилогдсон. Харин өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барина. Ингэснээр шинэ Засгийн газар байгуулагдаж, ирэх долоо хоногт төсөвт тодотгол хийх аж.