С.БАЯРЦОГТ:Дөнгөж гишүүн болчихоод намын дарга болно гээд байж болохгүй
3804 өдрийн өмнө
MэдээУЛС ТӨРЧухал 1

АН-ын Үндэсний бодлогын хорооны хурлын үеэр тус намын Тэргүүн дэд дарга С.Баярцогт "Нам хоёр хэсэг хуваагдсан байсан. Хуваагдал 2013 онд алга болсон. Бага багаар илааршиж байна. АН-аас үүдэлтэй таван фракц үндсэндээ байхгүй болсон. Одоо бол үзэл санаанд суурилсан. Зарим тохиолдолд насны бүлгээрээ, сонирхлоороо клубууд ажиллаж байсан. Одоогоор манай намд  фракцын шинжтэй том зөрчлүүд байхгүй. Нэр дэвшиж байгаа хүмүүс л өөр өөрсдийн байр сууриа илэрхийлж байна. Ямар нэгэн хувь хүнд зориулж, үйл явдалд зориулж намын дүрмийг өөрчилж болохгүй гэсэн байр суурьтай байна. Аливаа зарчим меррит дээр суурилах ёстой. Дөнгөж намд орж ирээд, дөнгөж гишүүн болчихоод намын дарга болно гээд байж болохгүй"хэмээв.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?


loading