АН-ын ҮБХ хуралдаж байна. Энэ үеэр намын даргад нэр дэвшигч УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "АН-ын даргад нэр дэвшиж байгаагаа тав хоногийн өмнө зарласан. Энэ тав хоногт над шиг муу, муухай хүн байсангүй. Маш зохион байгуулалттай, асар их мөнгө цутгалаа. Би бол мөнгийг нь бол дийлэхгүй юм байна. Харин нугарна гэж байхгүй. Хүний олон хүнээ барьдаггүй юм. Хайрцаглагдсан ҮБХ-оор намын даргаа шууд сонгоно гэж байна. Драм явах нь. Ардчилсан нам ардчиллаар даргаа сонголоо гэсэн жүжгээ болих хэрэгтэй.
Би намын даргад нэрээ дэвшүүлснээр өнөөдөр намын удирдах албан тушаалыг зардаг, нөгөө намтайгаа хуйвалдаанд ордог, Эрдэнэтийн зэс дээр хэдэн хувийн квот авах вэ гэдэг, гадныханд найр тавьдаг байдалд эргэлт хийх гэсэн юм. Дургүй байгаа юм байна. Би АН-ын жирийн гишүүдээс мандат авсан хүчирхиг намын дарга баймаар байна. Зөвхөн ҮБХ шийдэж жирийн гишүүдээсээ сонгох сонгогдох эрхийг нь булааж байгаа юм. Үүнийг гишүүд хүлээн зөвшөөрч болохгүй. Би нэрээ татахгүй. Харин хайрцагладахгүйгээр үгээ хэлнэ"гэв.