Үндсэн хуулийн цэцийн Их суудпын хуралдаан Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан нь Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг яг одоо хэлэлцэж байна. Тэгвэл Цэцийн гишүүдийн нэг болох О.Мөнсайхан нь ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй нэгэн бөгөөд 2019 онд Ерөнхий сайд Г.Занданшатартай хамтран ажиллаж байсан тун ойрын хүн болохыг баталсан баримтыг ил болгож байна.
Тэрбээр ашиг сонирхол нэгтийнхээ захиалгатай даалгаврыг гүйцэтгэхээр цэцийн бүрэлдэхүүнд орсон нь ийнхүү анхаарал татлаа.
Цэцийн гишүүн О.Мөнхсайхан нь 2019 онд ажил гүйцэтгэх гэрээ байгуулж УИХ-ын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэст харьяалагдан, МУ-ын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл дээр ажиллаж байсан учраас яалтачгүй Ерөнхий сайд Г.Занданшатартай хамаарал ойрын хүн гэдэг нь илтэд харагдаж байгаа нь Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн дээр Үндсэн хууль бус харин эрх ашиг байдгийн тод жишээ энэ юм.
МУ-ын Үндсэн хуулийн 64 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт “Үндсэн хуулийн цэц түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд АЛИВАА БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТАН БОЛОН БУСАД хүнээс хараат бус байна гэж ЗААЖЭЭ.