Хууль зөрчиж товлогдсон Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хаалттай хэлэлцэж байна. Цэцийн дээр “хөх тэнгэр” байна гэдэг ч эцэг хууль болох Үндсэн хууль л бий. Гэтэл оройн дээд гэгдэх цэц нь хууль зөрчин, цэц даргалагч болон бүрэлдэхүүний зарим нь хэт нэг талыг барьж буй нь тэднээс ашиг сонирхлын зөрчил цухалцаж эхэллээ.
Өнөөдрийн хуралдаанд Ерөнхий сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт оролцож байгаа бол УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцох байсан П.Сайнзориг гишүүнийг эсрэгээр нь “гэрч”-ээр оролцуулж, үг хэлүүлэлгүй тэдний зүгээс гаргасан саналуудыг нь ч хүлээж авсангүй.
Товлогдохоосоо эхлэн хууль зөрчсөн цэцийн хуралдаан үдээс хойшхи хуралдаан хаалттай болсон учир УИХ-ыг төлөөлж оролцсон гишүүд хуралдааныг хаяж гарсан юм. Угтаа бол Үндэсний аюулгүй байдал, хувь хүний нууцтай холбоотой үед л хаалттай хуралддаг аж. Үндсэн хуулийн цэц гагцхүү Үндсэн хуульд захирагдах хуультай. Гэтэл цэц Үндсэн хуулиа илтэд зөрчиж, хуулийг жинхэнэ утгаар нь уландаа гишгэж орхилоо.
П.Сайнзориг: Хурал даргалагч Г.Баясгалан амаараа тайлбар өгч та нарт хамаагүй гэдэг байдлаар хандсан
"Засгийн газар УИХ руугаа халдан довтолж байгаа нь төрийн эрхийг хууль бусаар авах оролдлогыг хийж байна. Өнөөдөр 40 гишүүний дэмжлэгтэйгээр Ерөнхий сайд болсон хүн ямар ч хамаагүй аргаар албан тушаалдаа үлдье гэсэн увайгүй үйлдлийг хийж төрийн хямрал руу түлхлээ. Бид маш олон хүсэлтүүдийг тавилаа. МУ-ын Ерөнхийлөгч Ерөнхий сайдыг огцруулах асуудалд хориг тавьж хүчин төгөлдөр болоогүй байхад цэц маргаан үүсгэж хянан хэлэлцээд явж байгаа нь Үндсэн хуулийн үзэл санал, зүйл заалтыг зөрчиж байна. Биднийг үл ойшоолоо. Хурал даргалагч Баясгалан амаараа тайлбар өгч та нарт хамаагүй гэдэг байдлаар хандсан"
Үндсэн хуулийн 16 р зүйлийн 13 т халдашгүй чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих баривчлах хорих мөрдөн мөшгих эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Хэнд болов ч эрүү шүүлт тулгаж хүнлэг бус хэрцгий хандаж нэр төрийг нь доромжилж болохгүй.
Х.Булгантуяа:Хэрвээ намайг буруутай гэж үзэж байгаа бол чуулганы хуралдаанд санал өгсөн гишүүдийг гэрчээр дууд
"Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн хуралдаан нээлттэй явах байсан. Үндэсний аюулгүй байдал, хувь хүний нууцаас бусдад нь нээлттэйгээр олон нийтэд шууд дамжуулах, дүрс бичлэг хийх зэрэг бүх боломжуудыг хуульчилсан байсан ч харамсалтай нь хаалттай явж байна. Ерөнхий сайдыг огцруулахад хурал даргалж байсан намайг хууль зөрчсөн үү гэдгийг хэлэлцлээ. Нөгөө талаас хэлсэн тайлбарыг олон нийтэд хүргээд бидний саналыг гаргалгүй шууд дамжуулалтаа зогсоосон. УИХ-ын чуулган тухайн үед 30 гаруй цаг үргэлжилсэн учир олон нийтээс бид нуух хаах шаардлага байхгүй. Өнөөдөр би өмгөөлөгчгүй хуралдаанд оролцож байгаа нь урд хожид байгаагүй үйлдэл юм. Хэрвээ намайг буруутай гэж үзэж байгаа бол чуулганы хуралдаанд санал өгсөн гишүүдийг гэрчээр дууд"
УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн өмгөөлүүлэх эрхийг санаатайгаар эдлүүлэлгүй ЦЭЦ Үндсэн хууль зөрчлөө. Өөрөөр хэлбэл түүний хууль зүйн туслалцаа авах эрхэнд цэцийн гишүүд ноцтой халдав.
Үндсэн хуулийн 16 р зүйлийн 14т Монгол Улсын хууль олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, өөрийн болон гэр бүлийн гишүүд эцэг эх үр хүүхдүүдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, \хууль зүйн туслалцаа авах\ нотлох баримтыг шалгуулах шударга шүүхээр шүүлгэх эрхтэй хэмээн заажээ.
Ц.Сандаг-Очир:Хэт нэг талыг барьж байна
"УИХ-ын гишүүн П.Сайнзориг бол огцруулах асуудлыг өргөн барьсан. УИХ-ын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч. Гэтэл эрхээ эдэлж чадалгүй субьектив байдлаар хандаж хоёр гишүүнийг гэрчээр оролцуулж үг хэлүүлэхгүй байна гэдэг харамсалтай байна. Өглөөнөөс хойш Цэцийн хуралдаан хэт нэг талыг барьсан хурал болж байна. Бидний зүгээс хэд хэдэн асуудалд санал гомдол гаргасан. Тухайлбал Цэцийн Их суудлын хуралдаан өөрөө болно гэсэн нь Цэцэд маргаан шийдвэрлэх тухай хуулиараа гурван тохилдолд Их суудлын хуралдааныг хуралдуулна гэсэн цагаан дээр хараар бичсэн хуулийн заалт бий. Өнөөдөр МУ-д онц байдал, дайн байлдаан, цэрэг зэвсгийн үед л Их суудлын хуралдаанаар шууд хэлэлцдэг. Цэцийн тухай хуулиа зарчиж байна. Өөрөөр хэлбэл дунд суудлын хуралдааны процессыг алдагдууллаа. УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг өмгөөлөгч авах эрхээр нь хангаагүй бөгөөд энэ нь хүний эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл юм. Тавьсан саналуудыг хуралдаан даргалагч өөрийн үзэмжээр хандаж байгаад харамсаж байна"
ҮХЦ ийн 65.4 т ҮХЦ ийн дарга, гишүүн хууль зөрчвөл Үндсэн хуулийн шийдвэр, анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн УИХ эгүүлэн татаж болно хэмээн заасан. Тэгэхээр өнөөдрийн цэцийн хурлын явцаас харахад илтэд хууль зөрчиж нэг талын байр суурийг барьж буй нь эгүүлэн татах нөхцлийг бүрдүүлээд байна. Түүнчлэн Цэцийн дарга, гишүүд татагдах үндэслэл бодитоор бий болсон хэмээн хуульчид байр сууриа илэрхийлээд эхэлжээ.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: Үндсэн хуулийн цэц анхнаасаа хууль зөрчлөө
Өнөөдрөөс төрийн түүхэнд хар мөр эхэлж байна. Үндсэн хуулийн цэц анхнаасаа хууль зөрчлөө. Цэцийн зарим гишүүн эзнийхээ захиалгыг гүйцэтгэх гэж байна. Г.Занданшатартай өндөр дүнгээр гэрээ хийж ажил гүйцэтгэж байсан О.Мөнхсайхан шударга шийдвэр гаргах уу? УИХ-ын итгэмжлэх төлөөлөгч П.Сайнзоригийг хүлээн зөвшөөрөхгүй шууд гэрчээр зарлалаа. Цэц эхнээсээ мордохын хазгай гэгчээр бүхэлд нь хууль зөрчлөө.
Х.Баасанжаргал: Ерөнхий сайд огцрох асуудлыг Үндсэн хуулийн цэц хэзээ ч онцгой нөхцөл гэж үзэж байгаагүй
Цэц бүх л хүсэлт бүх гомдлыг хэлэлцээгүй. Зөвхөн цэцийн дарга гаргасан хүсэлтээр тайлбар хийж явлаа. Иймд маргаан шийдвэрлэж байгаа ажиллагаа нь үндэсндээ маргалдагч нэг тал эрх ашгаа хамгаалах ямар ч боломжгүй,мэтгэлцээн өрнүүлэх нөхцлөөр хангахгүйгээр хуралдаан үргэлжиллээ. Хуралдааныг даваа гаригт товлосон. Бидэнд баасан гаригт мэдэгдсэн. Гэтэл УИХ-ын чуулган баасанд хуралдсан. Амралтын өдөр үргэлжлээд даваа гаригт нь Их суудлын хуралдаанаа зарласан. Энэ хооронд итгэмжлэгдсэн төлөөлөгчид ч томилогдоогүй. Миний хувьд материалтай танилцаж хүсэлт гаргах ямар ч боломжгүй болсон. Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан дангаараа тайлбар өгсөн. Бүрэлдэхүүн хамтдаа шийдвэр гаргах ёстой байсан ч бас л тэгсэнгүй. 1992 оноос хойш 32,33 дахь Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж байсан ч өнөөдрийнх шиг Үндсэн хуулийн цэц хэзээ ч онцгой нөхцөл гэж үзэж байгаагүй.