Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын дэд сайдаар өчигдөр томилогдсон “JET” скүүтерийн үүсгэн байгуулагч "Магнай трейд"-ийн Р.Ганзоригийн хүү Г.Дашнямын 2024 онд УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ АТГ-т гаргаж байсан Хөрөнгө орлогын мэдүүлгийг хүргэе.
Түүний өөрийн орлого- 721 сая төгрөг
Гэр бүлийн орлого-0
6.6 тэрбум төгрөгийн нийт 5 орон сууцтай
Автомашин- 2.1 тэрбум төгрөг /Суудлын жижиг машин,Mercedes Benz, SLS 500- 1,Суудлын жижиг машин,BMW, 528- 1,Суудлын жижиг машин,Mercedes Benz, S600- 1,Мотоцикл,Yamaha, YZF- 1/
Дотоодын банк санхүүгийн байгууллагад 51 сая төгрөгийн хадгаламжтай
-Онон бат ширээт сан Бусад-100 хувийн ногдол ашиг -Жет шаринг монголиа ХХК-ийн 100 хувийн ногдол ашиг -Улаанбаатар сити эф си ХХК-ийн 100 хувийн ногдол ашиг -Грийнбридж тур ХХК-ийн 33 хувийн ногдол ашиг -Зүэндко ХХК-ийн 40 хувийн ногдол ашиг -Жимобайл групп ХХК-ийн 50 хувийн ногдол ашиг
Харин зээлгүй, бусдаас авлагагүй, үнэт эдлэлгүй, газаргүй,мал ахуй байхгүй гэж 2023 онд мэдүүлжээ.
Тэрбээр 2024 онд Чингэлтэй, Сүхбаатар буюу УИХ-ын X тойргийн багт нэр дэвшиж өвдөг шороодсон юм. Дэд сайд Г.Дашням нь “Жи-Мобайл”-ын ТУЗ-ийн дарга Ганзоригийн Дашням Хэнтийн аймгийн Дадал сумын уугуул. Шатахууны магнат, хот, хөдөөд 300 гаруй салбар ШТС-тай “Магнай трейд”-ын эзэн Р.Ганзоригийн хүү.
Эргэн сануулахад 2018 оны наймдугаар сард Г.Дашням аав Р.Ганзоригтойгоо ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэнд баривчлагдаж байлаа. Учир нь, “Эрдэнэт”-ийг барьцаалж “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авсан “Жаст”-ын Ш.Батхүү хэрэг нь илэрмэгц 16 аймагт салбар ШТС-тай “Жаст ойл” ХХК-аа Р.Ганзоригт өгсөн, харин Р.Ганзориг “Жаст ойл” ХХК-ийг нь хүү Г.Дашнямынхаа нэр дээр шилжүүлсэн гэх асуудлаар ийнхүү баривчилж 48 цаг саатуулаад суллаж байсан юм.