Шүүхээс ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэнд 48 сая төгрөгийг ажилтныхаа дансаар авсан нь мөнгө угаасан үйлдэл гэж үзээд 13 жилийн хорих ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг бүх насаар нь хаслаа.
Авилга албан тушаалын хэрэгт холбогдсон хэн байсан ч хуулийн хариуцлага хүлээх л ёстой. Тиймдээ ч түүнд шүүхээс ял оноосон. Гэвч өнөөдөр хууль хүн бүрт тэгш үйлчилж, Монголын шүүх авилгын хэргийг шударга үнэнээр дэнсэлж чадаж байна уу.
ЖДҮ сан, боловсролын зээлийн санг цөлмөгч, Хөгжлийн банк, Ногоон автобус, нүүрсний хэрэгт холбогдсон авилгачдад хэдэн жилийн ял оноож, хэдэн хүн хариуцлага хүлээсэн бэ.
МАН-ынхан авилга, албан тушаалын хэрэгт шилээ даран холбогдож заримд хилийн хориг тавьж, заримынх хэрэг прокурорт шилжсэн. Тухайлбал МАН-ын бүлгийн дарга асан Д.Тогтохсүрэн бусдаас хахууль авсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн нь мөрдөн шалгалтаар тогтоогдож, Хахуульд авсан 250 саяыг хураан авч, 1,8 тэрбумын үл хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг зогсоосон юм. Түүнд хэдэн жилийн ял өгөх вэ. Ганц түүгээр зогсохгүй. Н.Тавинбэх, Д.Амарбаясгалан гээд цааш хөвөрнө.
Тэгвэл Энэ мэт албан тушаалаа урвуулж олон арван тэрбум, хэдэн их наядаар нь идэж уудаг авилгачиддаа ямар хариуцлага оногдуулж, ял оноохыг харах л үлдлээ. Хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй.