Оюутолгойн нар, салхины эрчим хүчээр хангах төслийн эсрэг зохион байгуулалттай ДАЙРАЛТ өрнөж байна.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн улсынхаа эсрэг хорлон сүйтгэх ажиллагаа явуулдаг залгамж халааг жагсаалтын гишүүн М.Энхцэцэг үе залгамжлан авч говийн бүсэд жилд 1.7 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүчийг нийлүүлэх нар, салхины эх үүсвэртэй томоохон төсөл рүү НОЦОЖ эхэлжээ.
Тодруулбал УИХ-ын гишүүн М.Энхцэцэг “Эрчим хүчний хараат байдлаа яаж бууруулах вэ гэж бодохын оронд дахиад улсаа хоёр хуваагаад Хятад улсаас хараат болгох алхмыг хийж байгаа нь түүхэнд бичигдэх гэм нүгэл юм. Яагаад 2 хуваагдаж байгаа вэ гэхээр ОХУ, Хятад улсын сүлжээ хоорондоо холбогдох боломжгүй учраас бид төвийн системээ Багануур дээр таслаад Хятадаас тэжээхээс аргагүй болно.” гэх мэтээр үндэслэл, логик муутай тайлбар хэлсэн байна.
Оюутолгойн эрчим хүчний хэрэглээ 100 хувь БНХАУ-аас хамааралтай бөгөөд жил бүр 140 сая орчим ам.доллар урд хөршид төлдөг байна. Өөрөөр хэлбэл 2013 оноос хойш жил бүр асар их хэмжээний мөнгийг алдсаар иржээ. Энэ мөнгийг дотоод үлдээх арга зам нь говийн бүсэд нар, салхины станц барих юм.
Энэ талаар Эрчим хүчний сайд Б.Найдалаа “Аукционыг олон жилийн өмнө эхлүүлсэн бол бид жил бүр 140 сая ам.долларын орлого олох байлаа. Тиймээс Засгийн газар станцыг цаг алдaлгүй барих ёстой гэж үзэж байна” хэмээн мэдэгдсэн юм.
Оюутолгойн эрчим хүчний хэрэглээ М.Энхцэцэг гишүүн хэлсэн, хэлээгүй БНХАУ-аас бүрэн хараат явж байгаа атал унтаж сэрсэн мэт Засгийн газар гэм нүгэл хийж байна гэж олон нийтийн тархийг угааж эхэлжээ. М.Энхцэцэг гишүүн хэний, ямар захиалгаар эх орныхоо эсрэг дуугарч эхэлсэн нь анхаарал татна.
Эрчим хүчний хараат байдлаас гарах оролдлого бүрийг энэ мэт монголын дайснууд гацаадаг байдал дуусгавар болох ёстой. Эх сурвалж: Erennews.mn
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?