УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Засгийн газрыг огцруулах талаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Хавар гэнэт цочсон юм шиг гарч ирснээ 2500 тонн мах хаана байна гээд солироод байсан. Ийм хариуцлагагүй байдлаас нь болж огцруулах нь зүйтэй гэж үзсэн. Засгийн газрыг огцруулахыг хэн ч санаачилж болдог. Болохгүй байгаа учраас л огцруулдаг. Хийх ажилгүйдээ биш. Ард түмний амжиргаа хүнд байна. Юмны үнэ өссөн. Энэ хүмүүс ард түмнийхээ амжиргаа биш амин хувийн эрх ашгийнхаа хэрүүлийг хийгээд сууж байгаа биз дээ. МАН хажуудаа 2-3 хүн авчихсан 70 хүнтэй. Тэр 70 хүн ягаад сандарч тэвдээд байдаг юм" хэмээлээ.