Аж үйдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням амралтын өдөр ШТС-иудаар шатахууны нөөцтэй танилцах үеэрээ ёстой л нэг сүрийг үзүүллээ. Шатахууны хомсдлоос үүдсэн оочер дугаарлалтад иргэд нь шөнө өдөргүй зогсч балга бензин олож авах гэж үйлээ үзэж, үсээ зулгааж байна. Өнгөрсөн 7 хоногт машинтай жагсагчид төв замыг хаан эсэргүүцлээ илэрхийлэн, салбарын сайдыг огцрохыг шаардсан ч нэг хоногийн настай жагсаал тэгсхийгээд намжлаа. Ажлаа хийж асуудлыг шийдэж чадахгүй худлаа попорч суудлын бөглөөс хийж суухаар ажлаа өгөхийг олон нийт хүсэж байна. Гэвч тэрбээр "Өнөөдөр намайг явууллаа гээд шатахууны хомсдол, дайны нөхцөл байдал арилчихдаг бол одоо ч явахад бэлэн" гэж даналзсан юм.
Попын дараагийн хаан болсон сайд нь шатахуун түгээх станцуудаар нөхцөл байдалтай танилцах үеэрээ иргэдээ жинхэнэ даапаалж өгөв.
"Та нарт энд олдохгүй, надад гаднаас одлохгүй. Машины дугаарыг нь бүртгээд дахиж өгөхгүй байж болохгүй юу. Загнаад байгаа жолооч нарт шатахуун битгий өг л дөө. Загнуулж үйлчлэх албагүй. 100 мянган төгрөгөөс дээш торгуультай жолоочид бензин өгөхгүй байя гэсэн хурган даргын саналыг дуун дээр нь дэмжлээ. Энэ мэтчилэн төрийн сайд хүн бодлогоор асуудлыг шийдэх ёстой байтал ард иргэдийгээ улам л хааж хавчих хэрүүлийн аргаар шийднэ гэж байхгүй ээ.
Сайдын хэлж буйгаар 10 дугаар сард ОХУ-аас 100 мянган тонн АИ-92 беннзин авах захиалга өгсөн ч 57 мянган тонн баталгаажжээ. Манай улсын сарын хэрэглээ 75 тонн байдаг бөгөөд үлдсэнийг нь Хятад, Солонгосоос авахаар ярьж байгаа байдал арай дээрдсэн гэв. Энэ өвөл шатахуун тасалдуулахгүй байхын төлөө бүх хүчээрээ ажиллахаа амлая гэсэн амлалтдаа хүрэхгүй бол хурдхан шиг огцроорой.