Монгол улсад Умайн хүзүүний хорт хавдрын тархалт
5806 сарын өмнө
MэдээОнцлохЭрүүл мэнд
Монгол улс нь Умайн хүзүүний хорт хавдрын өвчлөлөөр Дэлхийн 100,000 эмэгтэйчүүдийн тохиолдлын тооноос 6,1 тохиолдлоор их байна. Энэ нь умайн хүзүүний хавдрын эрт үеийн илрүүлэг оношилгооны хамрагдалтын хувь бага байгаагаас болон умайн хүзүүний хавдраас сэргийлэх вакцин тарилга хийгдээгүйгээс шалгаалж байна. Дэлхийд: Дэлхийд жил бүр 300 мянган эмэгтэй умайн хүзүүний хорт хавдрын улмаас нас барж байна. Энэхүү хавдар нь дэлхий дахинд эмэгтэйчүүдэд хамгийн түгээмэл тохиолддог хорт хавдрын 4-р байрт ордог. Дэлхийн 185 улсын дундаж үзүүлэлт нь 100,000 эмэгтэй тутамд умайн хүзүүний өмөн 14.1 тохиолдол / Бусад улсад 2-75 тохиолдол / бүртгэгдэж байна. Монголд : Монгол улсын хүн амын дунд 2022 онд 6885 хорт хавдрын шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Үүний 3281 тохиолдол нь эмэгтэйчүүд байна. Умайн хүзүүний хавдар нь Эмэгтэйчүүдийн хавдрын өвчлөлийн гуравдугаар байранд ордог. 2022 онд шинээр 318 тохиолдол бүртгэгдэж эмэгтэйчүүдийн хавдрын 9,7% эзэлж байна. 100,000 эмэгтэй тутамд умайн хүзүүний өмөн 20,2 тохиолдол, нас баралт 100,000 эмэгтэйд 9.6 тохиолдол байна. Одоогоор Умайн хүзүүний Хорт хавдарын хяналтанд 4742 хүн байна. Энэ нь нийт хавдрын 18%-ийг эзэлж байна.  Global Cancer Observator 2020 / GLOBOCAN/ 185 улс орны Умайн хүзүүний хавдрын өвчлөлийн стандартчилсан түвшин ДЭМБ-ын мэдээлэл. Published:December 14, 2022

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?


loading