Авлигчдаа гадаадаас авчирч чаддаггүй АТГ-ын даргыг улираан томилох нь зөв үү?
3902 сарын өмнө
ОнцлохУЛС ТӨР

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АТГ-ын дарга З.Дашдавааг улираан томилох саналаа танилцуулж улмаар УИХ-ын чуулганаар хэлэлцэн батална.

З.Дашдаваа нь  2019 онд тус газрын даргаар томилогдсон бөгөөд бүрэн эрхийнх нь хугацаа 2025 оны 5 дугаар сарын 1-нд дуусах байсан ч үргэлжүүлэн ажиллах тохироо явагдаж,  томилгоо хийгдэх бололтой.

УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр ээлжит бусаар хуралдаж томилгооны асуудлыг хэлэлцсэн ч  нэр бүхий гишүүд З.Дашдавааг улираан томилохыг эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ.

Монгол улс авлигын индексээрээ 121-т эрэмбэлэгдэж авлигатай тэмцэх ажил нь урагшлахгүй ухарч байгаа нь үнэн. Засгийн газар 5ш ажиллагааны хүрээнд авлигатай хатуу тэмцэнэ гэсэн ч хилийн чанадад орогнож буй  авлигаар хөлжсөн нөхдүүдэд хариуцлага тооцож чадаагүй л явна. Ахиц дэвшил гарч авлигын эсрэг хийсэн ажил нь үр дүнд хүрэлгүй зургаан жилийг үдсэн З.Дашдавааг улираан томилох нь ирэх жилүүдэд авлигаас ангижрах нь юу бол.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?


loading