Авлигад идэгдсэн ТӨК-ийн бүтээмж хариуцсан менежерүүдийн цалинд сард 3 ТЭРБУМЫГ зарцуулна
3802 сарын өмнө
MэдээОнцлохУЛС ТӨР

                                 Төрийн өмчит компаниудад бүтээмж хариуцаж,  хяналт тавина гэх менежерүүд томилогдсон.

             Нийт 123 компанид 400 орчим бүтээмжийн менежер гэсэн орлогч захирлын статусаар ажиллана. Тэд сардаа  5-6 сая төгрөгийн цалинтай машин унаа хөлөглөдөг сэтэр нь хэтийдсэн албан тушаалтнууд.  Сард нийт 3 тэрбум жилдээ 30 тэрбум төгрөгийг зөвхөн цалинд нь зарцуулна гэсэн үг.

           Энэхүү томилгоо бол улстөрийн авлига төдийгүй найран дундаа идэж уух албан тушаалтан гэдгийг зарим гишүүд ч хэлж буй. Томилогдсон хүмүүст АТГ хяналтаа сайтар тавьж ажиллах нь тус газрын дарга З.Дашдаваагийн хэлсэнчлэн “Төрийн өмчит үйлдвэрийн газрууд авилгад идэгдсэн” гэдгээс хол зөрөхгүй болов уу.

            Тэгвэл   “Эрдэнэс монгол“ нэгдлийн  7 компанид 17 бүтээмж, хяналтын менежерүүдэд дараах хүмүүс томилогджээ.

 

                 -  “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ”

Хяналт хариуцсан менежер И.Мөнхжаргал

Бүтээмж хариуцсан менежер Г.Цогнэмэх

 

                     - “Эрдэнэс тавантолгой”ХК

Хяналтын менежер   Н.Пунцаг

Бүтээмж хариуцсан менежер Б.Мөнхболд

 

                -“Дарханы төмөрлөгийн үйлдвэр”

Бүтээмж хариуцсан менежер Д.Баярбилэг

Хяналт хариуцсан менежер Г.Одхүү

 

                     -“Монголросцветмет”

Бүтээмж хариуцсан менежер М.Оюунчимэг

                       -“Шивээ овоо” ХК

Хяналт хариуцсан менежер Б.Анхбаяр

Бүтээмж хариуцсан менежер Г.Батзам

                -“Эрдэнэс Монгол” ТӨХК

Чанар бүтээмж хариуцсан менежер Д.Ядамжав

Хяналтын менежер Н.Жавзанпагма

   

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?


loading