УИХ-ын сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар холбогдох гишүүд мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: Цэцийн дүгнэлттэй холбоотой судалж үзэхэд гурван бололцоо байдаг. Зарим улс оронд сонгуулийн жил эхэлснээс нэр дэвшүүлэх хугацаа хүртэл хурал цуглаан бүгдийг нээлттэй орхидог. Манай орны хуулийн зохицуулалт нь хамгийн муу хувилбарыг сонгосон байна гэж цэц дүгнэлтдээ дурьдсан. Учир нь хэвлэмэл материал сонгуулийн сурталчилгаанд хамаарахгүй гэх заалт нь УИХ-ын гишүүд өөрсөддөө давуу байдал үүсгэж байна.
Хэрэв үнэхээр ажлаа тайлагнах гээд байвал цахимаар ажлаа тайлагнах нь нээлттэй.
Иймээс сонгуулийг төсөв санхүү багатай хийх, бүгд тэгш гараанаас оролцох, хууль шүүхийн өмнө эрх тэгш байх үндсэн зарчмыг агуулсан. Цэцийн дүгнэлтээр сонгуулийн хорооноос гаргасан маягтын дагуу УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшиж байгаа нэр дэвшигч 801 хүний гарын үсэг цуглуулж байна. Үүнийг долоо хоногийн дотор сонгуулийн хороо үзэмжээр сонгуульд нэр дэвших эрхийг нь хязгаарлах тохиолдол гарч байна. Энэ нь өнөөгийн хэрэгжиж байгаа Сонгуулийн тухай хуулийн хүний сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн олон зөрчилтэй заалтын нэг. Иймээс цаашид энэ мэт хуулийн зөрчилтэй зүйл заалыг засах хэрэгцээ шаардлага байна.
УИХ-ын гишүүн Ө.Шижир: Бизнесийн байгууллага улс төрийн байгууллагад хандив өгөхийг анхаарч үзэх хэрэгтэй. Тухайлбал эцсийн өмчлөгч нь нэг охин компаниар дамжуулан хандив өгөхийг нэг байгууллага гэж үзэх үү тус тусдаа гэж үзэх үү. Үүнийг хуульчлах хэрэгэтй юм билээ. Эцсийн эзэмшлэгч нь нэг мөртлөө олон газар хандив өгч байгаа нь хуулийн цоорхой.